ДУУЛАЛ 139:1-16

ДУУЛАЛ 139:1-16 АБ2004

Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Миний бүх явдлыг дотно сайн мэддэг. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг. Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн, Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал, Тэнд ч Таны мутар намайг удирдаж, Таны баруун мутар надаас зуурах болно. Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрч, Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно” гэвэл Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ. Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм. Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм. Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.

ДУУЛАЛ 139:1-16 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв