ДУУЛАЛ 137
137
1Вавилоны гол мөрнүүдийн дэргэд
Бид сууж, Сионыг санан уйлцгаасан.
2Бид босоо ятгаа, хөгжмүүдээ
Уд модонд өлгөсөн.
3Учир нь тэнд олзлон авагчид маань биднээс дуу шаардан,
“Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач” хэмээн
Биднийг зовоогчид баяр хөөр шаардсан юм.
4Бид ЭЗЭНий дууг
Харь нутагт яаж дуулах вэ?
5Иерусалим аа, хэрэв би чамайг мартсансан бол
Миний баруун гар чадвараа алдах болтугай.
6Хэрвээ би чамайг санахгүй бол,
Хэрвээ би Иерусалимыг
Өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй бол
Хэл минь тагнайнд минь наалдаг.
7Өө, ЭЗЭН,
“Түүнийг нураа, түүнийг нураа,
Суурь хүртэл нь нураа” гэж байсан Едомын хөвгүүдэд
Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.
8Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо,
Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоор
Чамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!
9Чиний нялх хүүхдүүдийг барьж аван
Хад уруу шидэгч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 137: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society