ДУУЛАЛ 132
132
Өгсөх дуу.
1Өө, ЭЗЭН, Давидын төлөө
Түүний бүх шаналлыг санаач.
2Түүний хэрхэн ЭЗЭНд тангараглан,
Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлахдаа
3“Үнэхээр би гэртээ ч орохгүй,
Орон дээрээ ч хэвтэхгүй.
4Би унтахаар нүдээ ч анихгүй,
Зовхио ч буулгахгүй.
5Энэ нь намайг ЭЗЭНд зориулсан газрыг,
Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг олох хүртэл болой” гэж байсныг санаач.
6Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож,
Үүнийг Иаарын талбайгаас олсон.
7Түүний орших газарт очицгооё.
Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.
8Өө, ЭЗЭН Та Өөрийн хүч чадлын авдартай хамт
Өөрийн амралтын газарт орохоор босооч.
9Өөрийн тахилч нарыг зөв шударгаар хувцасла.
Таны бурханлаг хүмүүс баяр хөөр болон дуулаг.
10Өөрийн зарц Давидын төлөө
Тослогдогчийнхоо нүүрийг бүү буруулаач.
11ЭЗЭН Давидад
энэ үнэнээс буцахгүй гэж тангарагласан нь
“Чиний биеэс төрсөн хүүхдээс Би чиний сэнтийд зална.
12Хэрэв чиний хөвгүүд Миний гэрээг болон
Миний тэдэнд сургадаг гэрчлэлийг минь сахивал
Тэдний хөвгүүд ч бас чиний сэнтийд мөнхөд залрах болно” хэмээв.
13Учир нь ЭЗЭН Сионыг сонгосон юм.
Тэр түүнийг Өөрийн орших газар болгохыг хүсэв.
14“Энэ бол мөнхөд Миний амрах газар болой.
Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.
15Би түүнийг хоол хүнсээр элбэгээр ерөөнө.
Би гачигдагсдыг нь талхаар хангана.
16Түүний тахилч нарыг ч бас Би авралаар хувцаслах бөгөөд
Түүний бурханлаг хүмүүс баярлан чангаар дуулна.
17Тэнд Би Давидын эврийг ургуулна.
Би Өөрийн тослогдогчийн төлөө дэнлүүг бэлтгэсэн юм.
18Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана.
Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно”.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 132: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society