ДУУЛАЛ 130

130
Өгсөх дуу.
1Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан.
2Эзэн, дуу хоолойг минь сонсооч!
Миний гуйлтын дуунд
Таны чих зөөлөн байг.
3ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс,
Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?
4Харин Танаас эмээхийн тулд
Танд уучлал байдаг билээ.
5Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд
Түүний үгэнд би найддаг билээ.
6Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр
Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг.
Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү.
7Израиль аа, ЭЗЭНд найдагтун.
Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа,
Түүнд арвин золилт бий.
8Тэрээр Израилийг
Бүх гэм буруугаас нь золих болно.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 130: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү