ДУУЛАЛ 125:1-5

ДУУЛАЛ 125:1-5 АБ2004

ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол Үл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм. Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг Өдгөөгөөс мөнхөд хүртэл Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг. Учир нь хорон муу байдлын очирт таяг зөв шударга хүний газар дээр байхгүй. Энэ нь зөв шударга хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм. Өө, ЭЗЭН, сайн хүмүүст болон Шулуун шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч. Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийг ЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай.