ДУУЛАЛ 119:56-62

ДУУЛАЛ 119:56-62 АБ2004

Би Таны тушаалуудыг биелүүлдэг нь Минийх болсон юм. ЭЗЭН бол миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ. Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ. Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач. Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн. Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм. Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн, Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ. Таны зөв шударга тогтоолуудын улмаас Би Танд талархахаар шөнө дунд босох болно.