СУРГААЛТ ҮГС 8:12-16
СУРГААЛТ ҮГС 8:12-16 АБ2004
Мэргэн ухаан болох би эрүүл саруул ухаантай хамт оршдог ба Мэдлэг хийгээд хэрсүү ухааныг олдог. ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг. Зөвлөгөө хийгээд эрүүл саруул мэргэн ухаан нь минийх. Би болбоос оюун ухаан мөн. Хүч нь минийх. Хаад надаар хаанчилдаг. Захирагч нар надаар шударга байдлыг тогтоодог. Тайж нар болон язгууртнууд, Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг.