СУРГААЛТ ҮГС 7:1-5
СУРГААЛТ ҮГС 7:1-5 АБ2004
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв. Миний тушаалуудыг сахиж амьдар. Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун. Тэдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич. Билиг ухаанд “Та бол миний эгч мөн” гэж хэлэгтүн. Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун. Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм.