СУРГААЛТ ҮГС 30:7-9
СУРГААЛТ ҮГС 30:7-9 АБ2004
Хоёр зүйлийг би Танаас гуйж байна. Намайг амьд сэрүүн байх зуур надад бүү татгалзаарай. Заль мэх болон худлыг надаас хол байлгаач. Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач. Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач. Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд, Эсвэл ядууран, хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.