СУРГААЛТ ҮГС 2:5-12

СУРГААЛТ ҮГС 2:5-12 АБ2004

ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурханы мэдлэгийг олж авна. Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан хийгээд мэдлэг гардаг. Тэр цэх шулуун явдалт хүнд саруул ухааныг нөөцөлдөг ба Үнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн. Тэр шударга ёсны жимийг хамгаалдаг бөгөөд Өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг юм. Тэгвэл зөв болон шударга явдал, Цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно. Учир нь мэргэн ухаан чиний зүрхэнд орж, Мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно. Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална. Энэ нь чамайг хорон муугийн замаас, Гажсан зүйлсийг яригч хүнээс

СУРГААЛТ ҮГС 2:5-12 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв