СУРГААЛТ ҮГС 1:10-15

СУРГААЛТ ҮГС 1:10-15 АБ2004

Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр. Хэрэв тэд чамд “Бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгэцгээе. Гэмгүй нэгнийг отоцгооё. Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь, Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая. Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, Орон гэрээ олзоор дүүргэх болно. Бидэнтэй хамт шавга хая. Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зоорь байх болно” гэвэл, Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв. Жимээс нь хөлөө хол байлга.