ФИЛИППОЙ 4:10-14

ФИЛИППОЙ 4:10-14 АБ2004

Эцэст нь та нарын миний төлөөх санаа тавилт сэргэсэн тул би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үүнийгээ үзүүлэх боломж байгаагүй билээ. Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан. Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна. Гэсэн ч та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайн байсан.

ФИЛИППОЙ 4:10-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв