ТООЛЛОГО 33:37-42
ТООЛЛОГО 33:37-42 АБ2004
Тэд Кадешаас аялан Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав. Тэгээд ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон Хор уулан дээр гарч, Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын эхний өдөр тэнд үхсэн билээ. Хор уулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа. Канаан нутагт Негевд амьдарч байсан канаан хүн Арадын хаан Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв. Дараа нь тэд Хор уулаас аялан Залмонад буудаллав. Тэд Залмонгаас аялан Пунонд буудаллав.