ТООЛЛОГО 27:5-10

ТООЛЛОГО 27:5-10 АБ2004

Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив. Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа — Зелофехадын охидын хэлж буй нь зөв юм. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг зайлшгүй өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй. Цаашилбал чи Израилийн хөвгүүдтэй ярин ингэж хэл. “Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн. Хэрэв тэр хүн охингүй аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн. Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн.