ТООЛЛОГО 15:37-41

ТООЛЛОГО 15:37-41 АБ2004

ЭЗЭН бас Мосетэй ярин, айлдахдаа — Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд үе уламжлан хувцасныхаа өнцгүүдэд цацгийг хийн, мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа хийгтүн хэмээн хэл. Энэ цацаг нь та нарт түүнийг харан ЭЗЭНий бүх тушаалыг санаж, тийнхүү үйлдэж, завхайрч байсан өөрсдийн зүрх болон өөрсдийн нүдний араас дагахгүй байхын тулд юм. Тэгснээр та нар Миний бүх тушаалыг хийхийг санах бөгөөд өөрсдийн Бурхандаа ариун байх билээ. Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан та нарын Бурхан ЭЗЭН бол Би болой. Би бол та нарын Бурхан ЭЗЭН билээ хэмээв.