НЕХЕМИА 7
7
1Хэрмийг сэргээн босгож, би хаалгуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа 2би өөрийн дүү Ханани ба цайзын жанжин Хананиаг Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүмүүсээс илүүгээр Бурханаас эмээдэг хүн байв. 3Тэгээд би тэдэнд
—Нар хөөрч, халуу шаттал Иерусалимын дааман хаалгуудыг бүү онгойлго. Хаалгачдыг харуулд зогсож байх үед хаалгуудыг хааж, түгжиг! Мөн Иерусалимын оршин суугчдаас хүн бүрийг харуулд гаргаж, хүн бүрийг өөрийнх нь байшингийн өмнө талд харуулаар томил хэмээв. 4Хот том бөгөөд уудам, харин түүн доторх хүмүүс нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв.
5Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг уг гарлаар нь бүртгэн данслахын тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулсан. Тэгээд би анх ирэгсдийн угсаа гарвалын номыг олж, тэндээс дараах бичлэгийг олов. 6Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн мужийн хүмүүс юм. Тэд Иерусалим ба Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцаж ирсэн. 7Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт ирсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо гэвэл 8Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр, 9Шефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр, 10Арагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр, 11Пахат-моабын хөвгүүдийн Иешуа ба Иоабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван найм, 12Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 13Заттугийн хөвгүүд найман зуун дөчин тав, 14Заккаин хөвгүүд долоон зуун жар, 15Биннуин хөвгүүд зургаан зуун дөчин найм, 16Бебаин хөвгүүд зургаан зуун хорин найм, 17Азгадын хөвгүүд хоёр мянга гурван зуун хорин хоёр, 18Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран долоо, 19Бигваин хөвгүүд хоёр мянга жаран долоо, 20Адины хөвгүүд зургаан зуун тавин тав, 21Хезекиагийн, Атерын хөвгүүд ерэн найм, 22Хашумын хөвгүүд гурван зуун хорин найм, 23Безаин хөвгүүд гурван зуун хорин дөрөв, 24Харифын хөвгүүд зуун арван хоёр, 25Гибеоны хөвгүүд ерэн тав, 26Бетлехем ба Нетофагийн эрчүүд зуун наян найм, 27Анатотын эрчүүд зуун хорин найм, 28Бет-азмаветын эрчүүд дөчин хоёр, 29Кириат-иеарим, Хефира ба Бееротын эрчүүд долоон зуун дөчин гурав, 30Рама ба Гебагийн эрчүүд зургаан зуун хорин нэг, 31Михмасын эрчүүд зуун хорин хоёр, 32Бетел ба Аин эрчүүд зуун хорин гурав, 33өөр Небогийн эрчүүд тавин хоёр, 34өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 35Харимын хөвгүүд гурван зуун хорь, 36Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав, 37Лод, Хадид, Оногийн хөвгүүд долоон зуун хорин нэг, 38Сенаагийн хөвгүүд гурван мянга есөн зуун гуч байв.
39Тахилч нар нь: Иешуагийн гэрийн Иедиагийн хөвгүүд есөн зуун далан гурав, 40Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр, 41Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо, 42Харимын хөвгүүд мянга арван долоо байв.
43Левичүүд нь: Ходевагийн хөвгүүдээс Кадмиелын, Иешуагийн хөвгүүд далан дөрөв байв. 44Дуучид нь: Асафын хөвгүүд зуун дөчин найм байв. 45Хаалгачид нь: Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд зуун гучин найм байв.
46Сүмийн үйлчлэгчид нь: Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд, 47Керосын хөвгүүд, Сиагийн хөвгүүд, Падоны хөвгүүд, 48Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Шалмаин хөвгүүд, 49Хананы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, 50Реаиагийн хөвгүүд, Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд 51Газзамын хөвгүүд, Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, 52Бесаин хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефушесимийн хөвгүүд, 53Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд, 54Базлитын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд, 55Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд, 56Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.
57Соломоны зарц нарын хөвгүүд нь: Сотаин хөвгүүд, Соферетын хөвгүүд, Перидагийн хөвгүүд, 58Жаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, 59Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амоны хөвгүүд юм. 60Сүмийн зарц нар ба Соломоны зарц нарын хөвгүүд бүгд гурван зуун ерэн хоёр байв.
61Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон ба Иммерээс ирэгсэд байсан. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ ч, эцгүүдийнхээ бүлүүдийг, эсвэл үр удмаа үзүүлж чадсангүй. 62Делаиагийн хөвгүүд, Тобиагийн хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр. 63Тахилч нараас Хобаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч, тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд. 64Тэд өөрсдийн эртний угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан хэдий ч энэ нь тогтоогдсонгүй. Тиймээс тэднийг бузар хэмээн тооцож тахилчлалаас хасав. 65Урим ба Туммимтэй тахилч босохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн.
66Бүхий л чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ. 67Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй боолуудаас гадна байлаа. Тэдэнд хоёр зуун дөчин таван эрэгтэй, эмэгтэй дуучид байв. 68Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав, 69тэмээ нь дөрвөн зуун гучин тав, илжигнүүд нь зургаан мянга долоон зуун хорь байв.
70Эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгсөн. 71Эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүлэгчид ажлын санд хорин мянган алтан драхма, хоёр мянга хоёр зуун мөнгөн мина өгөв. 72Үлдсэн хүмүүсийн өгсөн зүйлс гэвэл хорин мянган алтан драхма, хоёр мянган мөнгөн мина ба жаран долоон тахилч нарын хувцас байв.
73Тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, ард түмний зарим нь, сүмийн үйлчлэгчид болон бүх Израиль өөрсдийн хотуудад амьдарч байсан. Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа байлаа.
Одоогоор Сонгогдсон:
НЕХЕМИА 7: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society