МАРK 9:43-48

МАРK 9:43-48 АБ2004

Хэрэв гар чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартай очсоноос аминд тахир дутуу орох нь чиний хувьд дээр юм. [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.] Хэрэв хөл чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас аминд доголон орох нь чиний хувьд дээр юм. [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.] Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж хая. Тамд хоёр нүдтэй хаягдсанаас Бурханы хаанчлалд өрөөсөн нүдтэй орох нь чиний хувьд дээр. Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.