МАРK 7:24-30

МАРK 7:24-30 АБ2004

Тэндээс Тэр босоод, Тирийн дүүрэг уруу явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй. Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй Түүний тухай сонсоод, тэр даруй ирж Есүсийн хөлд унав. Тэр эмэгтэй Сирофоеник гаралтай грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг хөөн зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. Есүс түүнд —Эхлээд хүүхдийг цатга. Учир нь хүүхдийн талхыг авч нохдод хаях нь зохисгүй гэхэд, харин тэр эмэгтэй Түүнд —Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход хүртэл хүүхдийн хаясан үйрмэгийг иддэг шүү дээ гэж хариулав. Есүс түүнд —Ингэж хэлсэн тул чи яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. Гэртээ очоод, тэр хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг үзэв.

МАРK 7:24-30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв