МАРK 7:14-23
МАРK 7:14-23 АБ2004
Есүс дахиад олон түмнийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд хандан —Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун. Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг. [Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонсогтун] гэж айлдав. Есүс хурсан олныг орхиж, айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув. Тэр тэдэнд —Та нар бас ойлгоогүй гэж үү? Гаднаас хүний дотор орох ямар ч юм хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү? Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин ходоодонд ороод хаягдана гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр тийн илэрхийлжээ). Тэр —Хүнээс гарах юм л хүнийг бузарладаг. Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал, шунахайрал, балмад явдал, мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг. Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.