МАРK 4:30-32

МАРK 4:30-32 АБ2004

Тэр —Бурханы хаанчлалыг бид юугаар зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? Энэ нь гичийн үртэй адил юм. Хөрсөнд суулгах үед гичийн үр газар дээрх ямар ч үрнээс бага байдаг. Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамлаас илүү томорч, том мөчрүүд гарч сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа.