МАРK 4:26-29

МАРK 4:26-29 АБ2004

Тэр —Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог. Харин үр боловсормогц ургац хураах цаг болсон тул тэр даруй тэр хүн хадуур хүргэнэ гэв.