МАРK 14:32-36

МАРK 14:32-36 АБ2004

Тэд Гетсемани гэдэг газар ирэв. Есүс шавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Өөрийн хамт Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Есүс ихэд зовж, шаналж эхлэв. Есүс тэдэнд —Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв. Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байхын тулд залбирав. Есүс —Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэж байгааг бус, харин Та юу хүсэж байгаагаа үйлд гэлээ.