МАРK 14:1-9

МАРK 14:1-9 АБ2004

Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх ба Исгээгүй Талхны Баяр байв. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг зальжин аргаар баривчилж, хөнөөхийг оролдож байв. Тэд —Баярын үеэр болохгүй. Тэгвэл олон түмний дотор үймээн самуун болж магадгүй хэмээцгээв. Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт тухлан байхад нь гөлтгөнөн савтай цэвэр нардын их үнэтэй үнэрт тосыг барьсан эмэгтэй орж иржээ. Тэр эмэгтэй савыг хагалаад, Есүсийн толгой дээр тос цутгав. Гэтэл зарим нь дургүйцэн өөр хоорондоо хэлэлцэж —Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ? Энэ тосыг гурван зуу гаруй денараар зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд тэд түүнийг зэмлэжээ. Харин Есүс —Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Тэр хийж чадахаа л хийсэн. Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо. Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэж айлдав.

МАРK 14:1-9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв