МАРK 11:20-25

МАРK 11:20-25 АБ2004

Өглөөгүүр тэр хавиар өнгөрөн явахдаа нөгөө инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсаныг тэд үзэв. Петр санаж, —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд Есүс тэдэнд хариулан —Бурханд итгэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан “Өргөгдөж тэнгист хаягдагтун” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно. Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбиран зогсохдоо, хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлах болно.

МАРK 11:20-25 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв