МАРK 10:35-40

МАРK 10:35-40 АБ2004

Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд —Багш аа, бид юу ч гуйсан, түүнийг маань бидэнд хийж өгөхийг Танаас хүсэж байна гэв. Тэр —Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд, тэд Түүнд —Таны сүр жавхлан дотор бидний нэгийг Өөрийн баруун гар талдаа, нөгөөг маань Өөрийнхөө зүүн талд суулгаач гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд, тэд Түүнд —Бид чадна гэв. Есүс тэдэнд хандаж —Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. Харин Миний баруун, зүүн талд суух нь Миний өгөх юм биш. Энэ нь хэний төлөө бэлтгэгдсэн байна, тэдэнд өгөгдөнө гэж айлдав.