МИКА 6:6-8
МИКА 6:6-8 АБ2004
Би ЭЗЭН уруу юутай очиж, өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ? Би Түүн уруу шатаалт тахил, нэг наст тугалуудтай очих уу? Мянга мянган хуц, арван мянган тосон голд ЭЗЭН баярладаг уу? Би өөрийн тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ, сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү? Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан. Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?