МАТАЙ 8:5-10

МАТАЙ 8:5-10 АБ2004

Есүсийг Капернаумд ороход нь нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж, — Эзэн, зарц маань саа өвчин тусаад, гэртээ хэвтэж, сүрхий өвдөн шаналж байна гэхэд Есүс —Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. Харин зуутын дарга —Эзэн, би Таныг гэртээ аваачих зохистой хүн биш ээ. Харин үг хэлээч, тэгвэл зарц маань эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. Есүс үүнийг сонсоод ихэд гайхаж, дагаж явсан хүмүүст —Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна.