МАТАЙ 5:38-48

МАТАЙ 5:38-48 АБ2004

«Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг. Хэрэв хэн нэг хүн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. Чамаас гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий. “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу? Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу? Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай.

МАТАЙ 5:38-48 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв