МАТАЙ 5:33-37

МАТАЙ 5:33-37 АБ2004

Эртний хүмүүст “Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл” гэж хэлснийг та нар мөн сонссон. Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, учир нь энэ нь Бурханы сэнтий юм. Газраар ч болохгүй, учир нь энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ бол аугаа их Хааны хот юм. Толгойгоороо ч чи тангараглаж болохгүй, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна. Харин үг чинь “За, за” эсвэл “Үгүй, үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.

МАТАЙ 5:33-37 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв