МАТАЙ 27:27-31

МАТАЙ 27:27-31 АБ2004

Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон, Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа.

МАТАЙ 27:27-31 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв