МАТАЙ 27:26-32
МАТАЙ 27:26-32 АБ2004
Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ. Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон, Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа. Тэд гарч явахдаа Курений Симон гэгчтэй тааралдаж түүнийг албадаж Есүсийн загалмайг үүрүүлэв.