МАТАЙ 26:31-35

МАТАЙ 26:31-35 АБ2004

Тэгэхэд Есүс тэдэнд —Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ. Харин Би амилуулагдсаны дараа, та нараас өмнө Галилд очно гэв. Петр Түүнд —Танаас болж бүгд бүдэрлээ ч, би хэзээ ч бүдрэхгүй гэв. Есүс —Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ дээ гэв. Тэгтэл Петр Түүнд —Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар бүгдээрээ бас тэгж хэлцгээв.

МАТАЙ 26:31-35 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв