МАТАЙ 22:41-46

МАТАЙ 22:41-46 АБ2004

Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс — Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд —Давидынх гэцгээв. Тэр тэдэнд —Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад, “Эзэн, миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Миний баруун гарт залрагтун» гэсэн” юм бэ? Хэрэв Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.