МАТАЙ 16:13-17
МАТАЙ 16:13-17 АБ2004
Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув. Тэгэхэд нь тэд —Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд, Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд, Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.