ЛУК 6:1-5
ЛУК 6:1-5 АБ2004
Нэгэн Амралтын өдөр Тэр тариан талбайгаар дайран өнгөрч байлаа. Шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан идэж байжээ. Харин фарисайчуудын зарим нь —Та нар чинь Амралтын өдөр хууль бус зүйл юунд үйлдэнэ вэ? гэхэд Есүс —Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг нь та нар уншаагүй юу? Тэр Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхөддөө өгсөн шүү дээ гээд, тэдэнд —Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн гэлээ.