ЛУК 5:4-11

ЛУК 5:4-11 АБ2004

Тэр айлдаж дуусаад, Симонд —Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь гэхэд Симон —Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв. Тэд тороо хаятал маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв. Тэд нөгөө завин дээрх бусад нөхдөдөө ирж туслахыг дохиход, тэд ирж хоёр завийг дүүргэхэд тэд живж эхлэв. Харин Симон Петр үүнийг хараад, Есүсийн хөлд унаад —Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч! гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ. Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд хандан —Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна