ЛУК 5:12-16

ЛУК 5:12-16 АБ2004

Есүсийг нэгэн хотод байх үед нь, биеэрээ дүүрэн уяман өвчтэй нэг хүн Түүнийг хараад нүүрээрээ унаж, —Эзэн, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйлаа. Тэр гараа сунган, түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруйд өнөө хүн уяман өвчнөөсөө ангижирлаа. Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад, —Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тогтоосон ёсоор цэвэршсэнийхээ төлөө өргөл өргө гэлээ. Харин Түүний тухай зар улам газар авч, бүр олон хүмүүс Түүнийг сонсох гэж, мөн өвчнөө эдгээлгэхээр хуран цуглаж байв. Харин Тэр Өөрөө дандаа сэмхэн зайлж эзгүй зэлүүд газар уруу явж, залбирдаг байлаа.