ЛУК 23:32-34

ЛУК 23:32-34 АБ2004

Түүнтэй хамт алахаар өөр хоёр гэмт хэрэгтэнг авч явлаа. Тэд «Гавал» хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.