ЛУК 22:25-28
ЛУК 22:25-28 АБ2004
Тэр тэдэнд —Харь үндэстнүүдийн хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дотроос хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг. Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн.