ЛУК 21:31-34

ЛУК 21:31-34 АБ2004

Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй. Үнэнээр Би та нарт хэлье. Бүх зүйл биелэгдтэл энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс өнгөрөхгүй. Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.

ЛУК 21:31-34-д зориулсан видео