ЛУК 11:5-11

ЛУК 11:5-11 АБ2004

Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч, найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга” гэхэд нь дотроос тэр “Битгий надад төвөг удаад бай. Хаалгаа хэдийн түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй” гэжээ. Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно. Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Эцгүүд та нарын нэгээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү?

ЛУК 11:5-11-д зориулсан видео