ЛУК 10:17-20

ЛУК 10:17-20 АБ2004

Мөнөөх далан хүн баяртайгаар буцан ирж, —Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр бидний эрхшээлд орсон шүү хэмээхэд Тэр тэдэнд —Би Сатаныг аянга адил тэнгэрээс буухыг нь харав. Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.