ИОВ 30
30
1Гэтэл одоо надаас залуу тэдгээр нь намайг элэглэн дооглодог.
Тэдний эцгүүдийг би хонь хариулдаг ноходтой ч адил үздэггүй байлаа.
2Үнэндээ, тэдний гарын хүч надад ямар ашигтай юм бэ?
Тэд хүч тэнхээгээ алдсан юм.
3Тэд үгүйрэл, өлсгөлөнгөөр амьгүй байдаг.
Тэд урьд нь эзгүйрэн хоосорсон хуурай газрыг хэмхэлдэг.
4Тэд бутнуудын хажуугаас ногоо түүдэг бөгөөд
арц модны үндэс тэдний хоол болдог.
5Тэд олон түмнээс хөөгдсөн.
Хүмүүс тэднийг хулгайч адил хашхиран туудаг.
6Тиймээс тэд аймшигт хөндийнүүдэд,
газрын болон хадны нүхнүүдэд амьдардаг.
7Бутнуудын дунд тэд хашхиран орилдог.
Халгайн доор тэд хамтдаа цугладаг.
8Тэнэгүүд буюу нэр хүндгүй тэд нутгаасаа хөөгдсөн болой.
9Одоо би тэдний элэглэл,
тэдний зүйрлэл ч болсон юм.
10Тэд намайг үзэн ядаж, надаас дөлцгөөж,
нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй аж.
11Тэрээр Өөрийн нумын хөвчийг татаж,
намайг зовоосон тул тэд миний өмнө хазааруудаа тайлан хаясан.
12Баруун талд тэдний үрс дайрдаг.
Тэд хөлийг минь түлхэж,
миний эсрэг сүйрлийн замуудаа босгодог.
13Тэд миний замыг эвдэж,
миний сүйрлээс ашиг олдог.
Хэн ч тэднийг хориглодоггүй ажээ.
14Тэд өргөн цөмөрхийгөөр орох мэт ирж,
шуурган дундаас тэд бөөнөөрөө давшиж байна.
15Аймшгууд над уруу эргэжээ.
Тэд алдар хүндийг минь салхи мэт мөшгөдөг бөгөөд
хөгжил цэцэглэл минь үүл мэт өнгөрөн одов.
16Одоо дотор минь миний сэтгэл асгарчээ.
Зовлонгийн өдрүүд намайг эзлэн авчээ.
17Шөнөөр миний яс хатгагдаж,
өвчнүүд минь амраахгүй байна.
18Асар их хүчээр хувцас минь мушгигдаж,
хүрэмний минь зах шиг тэр намайг баглана.
19Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд
би шороо үнс шиг болов.
20Би Тан уруу тусламж эрэн хашхирдаг боловч,
Та надад хариулдаггүй.
Би босдог боловч,
Та Өөрийн анхаарлыг миний эсрэг хандуулдаг.
21Та надад харгис ханддаг болжээ.
Өөрийн мутрын хүчээр Та намайг хавчдаг.
22Та намайг өргөж салхиар хийсгэж,
шуурганд уруудуулдаг.
23Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.
24Гэтэл овоолсон нуранги доорх хүн гараа сунгадаггүй юм уу?
Эсвэл гамшиг дотроо тиймээс тусламж эрэн гуйдаггүй юм уу?
25Амьдрал нь хүнд нэгний төлөө би уйлж байгаагүй гэж үү?
Үгээгүйчүүдийн төлөө миний сэтгэл шаналж байгаагүй гэж үү?
26Би сайныг горилж байхад бузар муу ирлээ.
Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.
27Би дотоод сэтгэлдээ шатан,
ангижирч чадахгүй байна.
Зовлонгийн өдрүүд надад нүүрлэдэг.
28Би тайвшралгүйгээр гашуудсаар байна.
Би чуулганы дунд зогсоод тусламж хүсэн хашхирна.
29Би цөөвөр чононуудын ах дүү,
тэмээн хяруулын нөхөр боллоо.
30Арьс минь харлаж,
яс минь халуу төөнөнө.
31Тиймээс ятга минь гашуудлаар хийгээд
лимбэ минь уйлдаг хүмүүсийн дуугаар солигдов.
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 30: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society