ИОВ 25
25
1Дараа нь шух хүн Билдад хариулж,
— 2Хаанчлал хийгээд аймшиг нь
Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх.
3Түүний цэрэгт тоо хэмжээ гэж бий юү?
Түүний гэрэл хэний дээр тусдаггүй вэ?
4Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ?
Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ?
5Хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол
6авгалдай болох хүн,
өт болох хүний хүү ямар байх вэ! гэв.
Одоогоор Сонгогдсон:
ИОВ 25: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society