ИОВ 20

20
1Дараа нь наамат хүн Зофар хариулан
2Миний дотоод түгшүүрээс ч болж,
үүний улмаас зөрчилдсөн бодлууд минь намайг хариу хэлэхийг шаардаж байна.
3Намайг доромжилдог зэмлэлийг би сонссон бөгөөд
миний ойлголтын сүнс намайг хариулахад хүргэнэ.
4Дэлхий дээр хүн үүссэнээс буюу эртний үеэс дараах зүйлийг чи мэдэх үү?
5Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод
бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.
6Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрүүдэд тулж,
толгой нь үүлсэд хүрдэг ч,
7тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм.
Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” гэж хэлэх болно.
8Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд
тэд түүнийг олж чаддаггүй.
Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.
9Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд
орон байр нь ч түүнийг дахин үздэггүй.
10Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж,
өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг.
11Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловч
тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг бөлгөө.
12Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч,
тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж,
13тэрээр түүнийг хүсдэг бөгөөд түүнийгээ гаргадаггүй,
харин амандаа хадгалдаг.
14Түүний ходоодон дахь хоол нь түүний дотор наж могойн хор болж хувирсан.
15Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно.
Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана.
16Тэрээр наж могойнуудын хорыг сорж,
хорт могойн хэл түүнийг алдаг.
17Зөгийн бал болон сүү ээдмээр урсах гол буюу урсгалууд уруу тэрээр хардаггүй.
18Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгидаггүй.
Түүний худалдааны хөрөнгөний хувьд гэвэл тэрээр хэрэглэж ч чаддаггүй юм.
19Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ.
Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.
20Тэрээр дотроо тайван байдлыг мэддэггүй байсан учраас
тэрээр хүссэн ямар ч юмыг хадгалдаггүй.
21Түүнд залгих юу ч үлддэггүй,
тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ.
22Элбэг хангалууныхаа дүүрэн байдалд тэрээр давчдах болно.
Гуниг зовлонтой хүн бүрийн гар түүний дээр ирнэ.
23Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөд
түүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана.
24Тэрээр төмөр зэвсгээс зугтаж болох боловч
хүрэл нум түүнийг цоо хатгах болно.
25Хэн нэгэн түүнийг татаж,
нуруунаас нь буюу цөснөөс нь гялбаж буй зэвийг гаргаж өгнө.
Түүн дээр аймшгууд ирж,
26бүрэн харанхуй түүний эрдэнэст үлдсэн бөгөөд
унтаршгүй гал түүнийг залгина.
Тэр гал түүний майханд үлдэгсдийг шатаана.
27Тэнгэрүүд түүний гэм бурууг илчилж,
газар дэлхий түүний эсрэг босох болно.
28Түүний гэрийн үр жимс зайлуулагдах болно.
Түүний уур хилэнгийн өдөрт урсан одох болно.
29Энэ бол Бурханаас өгөх хорон муу хүний хувь болоод
Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.

Одоогоор Сонгогдсон:

ИОВ 20: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү