ИОВ 16:1-5

ИОВ 16:1-5 АБ2004

Тэгэхэд Иов хариулж, — Иймэрхүү юм би олонтаа сонссон билээ. Та нар бүгд хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм. Хоосон үгсэд хязгаар байгаа юу? Эсвэл юу түлхэхээрээ та нар хариулдаг вэ? Би ч гэсэн та нарын оронд байсан бол та нар шиг ярьж чадах байсан. Би та нарын эсрэг үгс холбож, та нарын дээр толгойгоо сэгсэрч чадах байсан. Би та нарыг амаараа хүчирхэгжүүлж, уруулынхаа хөдөлгөөнөөр та нарын зовлонг нимгэлэх байсан.