ИОВ 13

13
1Харагтун, миний нүд бүхнийг харж,
миний чих сонсож, үүнийг ойлгосон юм.
2Та нарын мэддэгийг би ч бас мэднэ.
Та нараас дутах юм надад үгүй.
3Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцсан ч болоосой.
Бурхантай маргахыг би хүсдэг.
4Харин та нар худал хуурмагаар хүрээлдэг.
Та нар бүгдээрээ олиггүй эмч нар юм.
5Та нар бүрмөсөн дуугүй байж,
тэр нь та нарын мэргэн ухаан болоосой!
6Миний эргэцүүллүүдийг сонсож,
миний уруулын эсэргүүцлийг чагна.
7Та нар Бурханы төлөө шударга бусыг,
Түүний төлөө хуурмагийг ярих уу?
8Та нар Түүнд тал засах уу?
Та нар Бурханы төлөө тэмцэх үү?
9Тэрээр та нарыг шалгах үед энэ чинь сайн болох уу?
Эсвэл хүнийг хуурдаг шиг та нар Түүнийг хуурах уу?
10Хэрэв та нар нууцаар тал засдаг бол,
Тэр та нарыг заавал залруулна.
11Түүний сүр хүч та нарыг айлгаж,
Түүнээс айх явдал та нарт учрахгүй юу?
12Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөд
та нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.
13Миний өмнө дуугүй бай, намайг яриул.
Дараа нь надад тохиолдох нь тохиолдог.
14Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж,
амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?
15Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно.
Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
16Энэ ч гэсэн миний аврал болно.
Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.
17Миний үгсийг анхааралтай сонс.
Хэлэх зүйл минь та нарын чихэнд байг.
18Харагтун, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм.
Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
19Хэн надтай тэмцэлдэх юм бэ?
Тэгвэл би дуугүй байж, үхье.
20Зөвхөн хоёр зүйлийг л надад бүү хий,
тэгвэл би Таны нүүрнээс нуугдахгүй.
21Өөрийн мутрыг надаас холдуулж,
Өөрийн аймшгаар намайг бүү айлгаач.
22Тэгээд дууд, би ч хариулна.
Эсвэл намайг яриулаад, тэгээд надад хариул.
23Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ?
Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.
24Та юунд Өөрийн нүүрийг нууж,
намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?
25Та хийсэж буй навчийг айлгах уу?
Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
26Та гашуун зүйлсийг миний эсрэг бичиж,
залуу үеийн минь гэм бурууг надад өвлүүлдэг.
27Та хөлийг минь дөнгөнд хийж,
бүх замыг минь ажигладаг.
Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
28Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт,
муудсан зүйл мэт ялзарч байна.

Одоогоор Сонгогдсон:

ИОВ 13: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү