ИОВ 12:1-6

ИОВ 12:1-6 АБ2004

Тэгэхэд Иов хариулан — Та нар үнэхээр хүмүүс бөгөөд та нартай хамт мэргэн ухаан мөхөх болно! Надад ч бас та нарын адил оюун ухаан бий. Та нараас дутах юм надад үгүй. Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ? Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох би найз нөхдийнхөө доог тохуу юм. Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм. Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ. Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөд өөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.