ИОВ 11:13-20

ИОВ 11:13-20 АБ2004

Хэрэв чи зүрхээ зөв удирдаж, гараа Түүн уруу сунгаж, чиний гарт гэм буруу байвал тэдгээрийг хол зайлуулж, майхнууддаа хорон мууг оршин байлгахгүй бол, чи өө сэвгүйгээр царайгаа өргөн явж үнэхээр чадахсан бөгөөд чи бат бөх болж, айхгүй байх байсан. Чи зовлонг мартах байсан бөгөөд урсан одох ус мэт түүнийг санах байсан. Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй байхсан. Харанхуй ч өглөө мэт байхсан. Тэгэхэд, найдвар бий учраас чи итгэх байсан. Чи эргэн тойрноо харж, аюулгүйгээр амрахсан. Үймүүлэх зүйлгүйгээр чи хэвтэхсэн бөгөөд олон хүн чиний тааллыг гуйх байсан. Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.