ИОВ 10

10
1Би өөрийн амьдралаа үзэн яддаг.
Би өөрийн гомдлоо бүрэн гаргана.
Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.
2Би Бурханд “Намайг бүү буруушаагаач.
Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.
3Өөрийн гарын хөдөлмөрийг дарлан,
хэрэгсэхгүй болгож,
хорон муу хүмүүсийн хуйвалдаануудыг таашаан үзэх нь
Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
4Танд махан нүд байдаг уу?
Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?
5Таны өдрүүд мөнх бус нэгний өдрүүдийн адил,
эсвэл Таны жилүүд хүний жилүүдийн адил болоод
6Та миний гэм бурууг хайж,
миний нүглийг ухаж төнхдөг үү?
7Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм.
Гэвч Таны мутраас гарах аврал алга.
8Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,
намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?
9Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач.
Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?
10Та намайг сүү шиг цутгаж,
бяслаг шиг бүрэлдүүлж,
11намайг арьс ба махаар хучиж,
яс болон шөрмөсөөр хамтад нь холбоогүй гэж үү?
12Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ.
Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.
13Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ.
Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.
14Хэрэв би нүгэл үйлддэг бол,
тэгвэл Та намайг ажиглан харж,
миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.
15Хэрэв би хорон муу бол би золгүй еэ!
Хэрэв би шударга зөв бол толгойгоо өндийлгөж зүрхлэдэггүй,
ичгүүрээр дүүрсэн, зовлонгоо харсан, би.
16Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан.
Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.
17Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж,
над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг.
Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.
18Тэгвэл юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ?
Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!
19Би огт байгаагүй мэт
хэвлийгээс булш уруу оруулагдсан байх байсан.
20Би удаан амьдарна гэж үү?
Намайг орхиоч, би түр ч болов сэргэхсэн,
21харанхуйн болон гүн сүүдрийн орон уруу явахаасаа өмнө.
Би буцаж ирэхгүй билээ.
22Тэр нь харанхуй мэт түнэр харанхуй болон эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд
харанхуй мэт гэрэлтдэг билээ гэв.

Одоогоор Сонгогдсон:

ИОВ 10: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү